Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г үзэглэлээ
ЭХЯ: Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс Оюутолгойн уурхайг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г үзэглэлээ.
Ингэснээр гүний уурхай дахь ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой бөгөөд гүний уурхайн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.