Сэтгүүлч Б.Отгон: Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!

Сэтгүүлч Б.Отгон: Ё.Отгонбаяр эхнэр болоод хадмуудынхаа  тавьсан өрийг мэддэггүй юм бол дахиад нэг орд барьцаалж авсан зээлийг нь би хэлээд өгье!

“Хүргэн” Ё.Отгонбаяр хадмуудтайгаа Булганы Бүрэгхангайд төмрийн хүдрийн орд, Дорнодын хилийн зурваст нүүрс ухаж байна.

УИХ-ын гишүүн асан Ё. Отгонбаяр нь эхнэрээсээ салж, 2018 оноос “Нүүдэлчин групп” -д хүргэн орсон. Тэрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш. Лхамсүрэнгийн төрсөн эгч Ш. Батнасантай суусан. Энэ цагаас Ё.Отгонбаяр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “ Нүүдэлчин групп” түүний охин компаниудыг бичих болсон.

Тэдний “Мон дулаан” ХХК Заамарт алт ухдаг. “Нүүдэлчин групп” ХХК Хөгжлийн банкнаас 17,7 тэрбумын зээл авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ зээлийг Ё.Отгонбаяр эхнэртэйгээ суухдаа мэдээгүй гэнэ үү! Тэгвэл түүний хадмуудын “ Нүүдэлчин айрон ресорс “ компаний Булганы Бүрэгхангайн Өлзийт овооны төмрийн хүдрийг барьцаалж 2014 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аас авсан 1 сая ам долларын зээлийг бүр мэдэхгүй юм байна л даа.

Тус ордыг 3.8 тэрбумаар үнэлж барьцаанд тавиад 1 сая ам долларын зээл авсныг Ё.Отгонбаяр мэдэхгүй бол баримтыг нь надаас аваарай.Дашрамд дуулгахад Ё.Отгонбаярын хүргэн орсон “ Нүүдэлчин групп”-ын охин компаниуд Дорнодын хилийн зурваст нүүрсний хөрс хуулалт хийж байна. Хилийн зурваст уурхай олборлох бүү хэл хүн ч хөл тавихыг хориглодог билээ.

Булганы Бүрэгхангайд мөн л төмрийн хүдэр олборлохоор хөрс хуулалт эхлүүлсэн. Энэ газар нь нутгийнханы өвөг дээдсээ нутаглуулдаг газар билээ. Мэдээж нутгийн иргэд хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ ажлуудыг эхлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхгүй хууль зөрчин үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Бүрэгхангайд айлуудаар орж, мөнгө өгч байгаад гарын үсгийг нь авсан байдаг юм. Ийм хууль бус зүйл хийдэг, Монголын нийт ард түмний өмч болох баялаг, орд газруудыг барьцаалж зээл авдаг, авсан зээлээ төлдөггүй Ё.Отгонбаярт хариуцлага тооцох бүү хэл. Ерөнхий сайд нь Ё.Отгонбаярыг хажуудаа зөвлөхөөрөө ажиллуулдаг гэсэн үү?

Бидний хүсээд буй шударга ёс тогттол мөн ч хол байна даа.

Зураг дээр: Бүрэгхангайд төмрийн хүдрийн олборлолт эхлүүлсэн, болон Дорнодын хилийн зурваст нүүрсний олборлолт эхлүүлсэн байдал.

272662471 476793100476719 4185897054978744149 n
272618639 476793050476724 906173617767427735 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.