Ч.Номин: 'Богд зонхова' төсөлтэй адил тэвчиж болох бүх хөшөө, дурсгалыг царцааж, тэтгэвэр нэмэхийг Засгийн газрын гишүүд дэмжлээ

Ч.Номин: 'Богд зонхова' төсөлтэй адил тэвчиж болох бүх хөшөө, дурсгалыг царцааж, тэтгэвэр нэмэхийг Засгийн газрын гишүүд дэмжлээ

Соёлын сайд Ч.Номин:

-Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх 'Богд Зонхова' цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

'Богд зонхова' төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.