УИХ-ын гишүүд нь өөрсдөө ТББ-аар "ХУЛГАЙ" хийдэг юм

УИХ-ын гишүүд нь өөрсдөө ТББ-аар "ХУЛГАЙ" хийдэг юм

Тэтгэвэр 400,000 боллоо гэж хөгшчүүд баярлах Гэтэл УИХ-ын гишүүд чинь цалингаасаа гадна сар бүр 20 гаруй сая төгрөгөөр өөрсдийгөө "шагнадаг" юм шүү дээ.

УИХ-ын нэг гишүүн "тойрогт ажиллах зардал" нэрээр жилдээ 300 орчим сая төгрөг авдаг. Өөрийн болоод зөвлөх туслахынхаа цалингаас гадна сар бүр улсын төсвөөс 20 гаруй сая төгрөг зүгээр л өөртөө шагнал болгож авдаг.

Энэ бол УИХ-ын гишүүн улсын төсөв батлах хэнд ч байхгүй эрхээ ашиглаж өөртөө өгсөн давуу эрх юм. Монголд сар бүр 20 гаруй сая төгрөгийн шагналтай ажил байтугай ашиг орлого ч ховор. Уул уурхай л магадгүй.

Мэдээж 1 гишүүн сар бүр 20 гаруй сая төгрөг өөртөө авахыг татвар төлөгчид зөвшөөрөхгүй. Тиймээс тойрогт ажиллах мөнгөө нууж хулгайгаар авна. Түүндээ энэ олон ТББ-аа ашиглана. Иймээс нэг УИХ-ын гишүүн 8 ТББ-тай байгаа юм. Энэ асуудлыг хөндөж жилийн өмнө нэвтрүүлэг хийж байсан сэтгүүлчийн хувиар үүнийг батална.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулдаг 27000 ТББ-аас санамсаргүй сонголтоор 12хон ТББ-г шалгахад 11-с нь 5.9 ТЭРБУМ төгрөгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ ТББ-ууд бол УИХ-ын гишүүдийн өөрсдийн нь ТББ юм шүү дээ. Мэдээж өөрийнх нь нэр дээр биш. Зөвлөх, туслах, ойрын хүмүүсийн нэр дээр ТББ-аa бүртгүүлдэг. УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах мөнгийг хөөгөөд үзэхэд л ТББ-ууд нь гараад ирнэ дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.