“Монголын шилдэг ажил олгогч эздийн болор цом холбоо” ТББ-аас зохион байгуулдаг “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ-2019” гран-при шагналын эзнээр Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК шалгарлаа.
Энэхүү шагналыг Монгол Улсын хэмжээнд өөрийн салбартаа үр бүтээлтэй ажиллаж, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж, орон нутийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд гардуулдаг. Энэ дагуу Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийг “ОНЫ ОНЦЛОХ”-оор нэрлэжээ.
Өнөө жил тус компани суурилагдсан хүчин чадлаа 50 мвт-аар өргөтгөх төслийг эхлүүлсэн бөгөөд 2018-2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон ЦЭХ, ДЭХ дамжуулах, хангах сүлжээнд ноцтой доголдол үүсээгүй. Горимын төлөвлөлт оновчтой зөв байснаар ТЭЗҮ-ийн төлөвлөгөөнүүд бүрэн биелэж, 2018-2019 оны өвлийн их ачааллыг 1,2-р зэргийн саатал, үндсэн тоноглолын томоохон гэмтэл доголдолгүй амжилттай давсан байна.