УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Хуульзүйн болон ТББХ-оор хэлэлцэж байна. Хуульзүйн байнгын хороо хуралдаж юутай ч түүнийг авч үлдэхээр шийдсэн ч Төрийн байгуулалтын байнгын хороо хараахан шийдээгүй байна.
Цаашлаад УИХ-ын нэгдсэн чууланаар хэлэлцэнэ.
Байнгын хороодын хурлын шийдвэрээс энэ долоо хоногт Монгол Улсын парламентийн ёсонд шинэ муу эсвэл сайн жишиг тогтох эсэх нь шийдэгдэх гэж байна.
Харин энэ долоо хоногт үг сөрдөг Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна хэмээн судлаачид дүгнэж байгаа юм.
Үүний хамгийн анхны тохиолдол нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болж магадгүй боллоо. Учир нь өөрийн үзэл бодлоо шүүлтүүргүй хэлчихдэг нь түүнийг ийм байдал руу түлхэж ч магадгүй юм.
2020 оны сонгуулийн үр дүнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх магадлал өндөр байгаа ба шинээр сонгогдсон гишүүдийг АН-ын дарга С.Эрдэнийн хэлдгээр “Бүлдэгдэх” аргын эхлэл ингэж тавигдаж болох юм.
Хэрвээ Н.Номтойбайр ба үг сөрдөг гишүүдийг явуулаад байвал Монгол Улсын ардчилсан ёсонд шинээр бий болох хортой үзэгдэл болно. Энэ асуудал дээр Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч өөрийн байр сууриа илэрхийлж гол асуудлаас хазайхвий гэдгийг анхааруулсан удаатай.
Юутай ч Хуульзүйн байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууссан бол ТББХ түр завсаралага байна. Байнгын хороод ямар шийдвэр гаргахыг бид удахгүй мэдээлнэ.