Н.Баярмөнх: Иргэдээ бүх талаар дэмжинэ

Н.Баярмөнх: Иргэдээ бүх талаар дэмжинэ

Баянзүрх дүүргийн удирдлагын баг долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулздаг. Өнөөдрийн уулзалтад 30 гаруй иргэд оролцож асуулт асуун, саналаа хэллээ.
Иргэдийн хувьд газрын асуудал, гарааш буулгалт, СӨХ-дын үйл ажиллагаа, авто зогсоолын төсөлтэй холбоотой асуудлаар асуулт асуусан. Мөн алслагдмал хороодын нөхцөл байдалтай танилцаж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжиж ажиллахыг хүссэн юм.

274930127 364306625559225 4594239121467307640 n

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллан, эргэн тайлагнах болно гэдгээ илэрхийлсэн.

Тухайлбал,

1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажил хийгдэнэ. Ингэхдээ иргэдээс санал хүсэлт авч, чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийнэ. Үүнд иргэд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүслээ.

2. СӨХ-дын нөхцөл байдалтай танилцах, зарим хүндрэлийг шийдэж ажиллах үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өнөөдөр гаргасан саналтай холбоотойгоор тухайн СӨХ-дын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ.

3. Хүүхдийн тоглоомын талбай, зогсоолын хамт хийгдэх төсөл гүйцэтгэх иргэн, аж ахуй нэгжүүдийг хүлээн авч уулзана. Бүтээн байгуулалтын ажил хийгдсэн төслүүд чанарын шаардлага хангахгүй байгаа учир нэгдсэн стандарттай болгох асуудал яригдаж байна. Тиймээс уулзалтаар эдгээр асуудлыг ярилцана.

274935492 364306688892552 8889050133862011582 n

Мөн газар зохион байгуулалтын албанд хаяглаж гаргасан иргэдийн хүсэлттэй танилцаж, иргэдээ дэмжиж ажиллана гэсэн юм. Асуудлыг сонсоод өнгөрөх бус эргэж тайлагнана гэсэн юм.

274982253 364306772225877 195060082497830702 n

Өнөөдрийн уулзалтад Баянзүрх дүүргийн засаг даргын зөвлөх Эрдэнэбаяр, засаг даргын орлогч Ц.Алтанзагас, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.