1-р сургуулийн захирлыг томилохгүй байгаагийн цаана…

766

Нийслэлийн тэргүүний 1-р сургууль сүүлийн дөрвөн жил дөрвөн түр захирлын нүүрийг үзэж байна. Өнөөдрийг хүртэл тус сургуудийн захирал томилогдохгүй байгаа бөгөөд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төр засгийн увирдлагуудад хандан шаардлага гаргажээ. 

Шаардлагад:

Монгол ардын намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ!!!

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ээ!!!

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан аа!!!

-Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс намчирхсан, улс төржсөн, авилгажсан, мафижсан сүлжээний савраа татаж ав л даа.

Өнөөдөр нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн томилгооны тухай асуудал нэг мөр шийдэгдээгүй олон асуудлыг дагуулсаар байна. Учир нь салбарын нүүр тахалдаг цөөхөн сургуулиудын нэг, улсын ууган дунд сургууль болох 1-р сургууль сүүлийн 4 жилд 4 ч түр захирлын нүүр үзэж байна.

 

2019 оны намар гэхэд л баахан будилаан хутгасан Д.Цогзолмаа гэгч үүрэг гүйцэтгэгчийг МБҮЭХ болон багш нарын хүчтэй эсэргүүцлийн үр дүнд ажлаас нь чөлөөлүүлж чадсан. Тухайн үед 1-р сургуулийн хамт олон захирлын ажлын байрны шаардлага шалгуурыг хангасан нэгнээ хамт олныхоо дундаас томилуулах хүсэлт гаргаж байсан боловч Нийслэлийн удирдлагуудаас хүч түрэн ажлын байрны шалгуур хангахгүй З.Бат-Эрдэнэ гэгчийг томилсон хэдий ч бас л “өөрийн хүсэлтээр” ажлаасаа чөлөөлөгдөж байна. Харамсалтай нь Нийслэлийн удирдлагууд тухайлбал засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа дараагийн “түр” захирлаар #хэн_нэгэн-ийг томилуулахаар улайран зүтгэж байгаа юм билээ. Ингэхдээ бас өмнөх “түр” захирал Д.Цогзолмаагийн идэвхтэй оролцоонд тулгуурлан зүтгүүлж байгаа гэх яриа хотын захиргааны хонгилоор амны зугаа болон яригдаж байна.

Түүний ард байгаа Ш.Анхмаа орлогч, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын ард ямар эрх ашиг нуугдаж байна вэ? МАН-аар овоглосон эдгээр эрхмүүд улай үзсэн хэрээ мэт энэ сургууль дээр овоорч байгааг харахад үнэхээр гутамшиг.

Одоо та нар энэ сургуулийн 150 гаруй багш, ажилтан, 3000 гаруй хүүхэд багачуудын хувь заяагаар тоглож ханаагүй юу? Танай намтай бараг “нас чацуу” энэ сургуулийн цаашдын ирээдүй та нарт хамаагүй юу? гэх мэт олон олон бухимдалтай асуултыг тавимаар санагдлаа.

Ганцхан удаа хамт олных нь саналыг үндэслэн “ажлын байрны шалгуурт нийцсэн” мэргэжлийн удирдлага тавьчих хүсэл зориг байгаа гэдэгт чинь сүүлчийн удаа итгэе. Хэрэв хэн нэгэн “хуруун хүүхэлдэй”-г томилохыг санаархах аваас бидний тэмцэл дахин давалгаалах болно гэдгийг 1-р сургуулийн олон багш нар үүгээр уламжлуулж байгааг хүлээн авна уу? гэжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here