Татвар төлөгчдийн мөнгөөр дарга нар нь ингэж наргидаг бол бид татвар төлмөөргүй байна!!!
Татварын Ерөнхий газрын дарга нар нь бие биеэ хурдан удмын даага, үнэтэй хөөргөөр шагнаж буй байдал. Татварын Ерөнхий газраас Татварын албаны удирлах ажилтны сургалт зөвлөгөөнийг “Тайж ресорт” амралтын газарт 2 өдөр хийжээ. Ингэхдээ дарга нарынхаа дунд азын сугалаа зохиож, хурдан удмын даага, үнэтэй хөөрөг … гэх мэтээр байлжээ.
Татварын дарга нарын бие биеэ шагнаж байгаа энэ мөнгөний эх үүсвэр юу вэ? Татварын дарга нар яаж ийм чинээлэг болсон бэ? Улсын төсвийн мөнгөөр дарга нар нь албаны хэрэгцээнд үнэтэй машин худалдаж авах,хэлэн тэрбумаар барилга байшин барихаас өгсүүлээд тансаглал нь хирээс хэтэрч сүүлдээ азын сугалаа руу шилжжээ.
Татварын 20 тэрбум төгрөгийн актыг Маргаан таслах зөвлөлөөрөө 10 тэрбум болготол бууруулдаг дархан эрхтэй хүмүүс шүү дээ. Ард нь авлигал явдгийг үгүйсгэх аргагүй. Татвар хураах бол төрийн онцгой эрх. Үүнийг ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө зориулдаг гэж боддог ч дарга нарын тансаглалд зориулагддаг ажээ.
Ийм дарга нар Татварын албыг удирдаж байгаа бол бид татвар төлмөөргүй байна.
Сэтгүүлч Б.Отгон.