Тэтгэврийн зээлийг жилд нэг удаа зургаан сараар олгоно

371

Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, ахмадуудад жилд нэг удаад тэтгэвэр барьцаалсан зээл олгоно. Ингэхдээ зургаан сарын хугацаатай, зургаа хүртэлх хувийн хүүтэй олгох юм байна. 

Өчигдөр/2020.02.03/-өөс тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүтнээр нь авч эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, ахмадуудын хоёрдугаар  сарын тэтгэврээс зээл тооцохгүй бүтнээр олгож, нэгдүгээр сарын тэтгэврээс тооцсон зээлийг буцаан олгож байгаа юм.

Нэг, хоёрдугаар сарын тэтгэврийн зээл тэглэхэд нийт

Түүнчлэн тэтгэвэрийн зээл тэглэсэнтй холбогдуулан ахмадуудад урт хугацаагаар тэтгэврийн зээл олгохгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Харин жилд нэг удаа зургаан сарын хугацаатай, зургаа хүртэлх хувийн хүүтэй зээл олгох юм байна. Уг асуудлыг Сар шинийн баяраас өмнө шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажээ. 

Түүнчлэн энэ оноос эхлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 200 мянга болгосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Үүнд улсын төсвөөс 79 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here