НӨАТ-ын урамшуулал, “Насны хишиг” бүгд 02-р сарын 10-аас олгогдоно

1081

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр ахмадуудын “насны хишиг” хоёрдугаар сарын 10-ны дотор багтаж, одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 15-ны дотор, хүүхдийн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгохоор төлөвлөсөн талаараа ярьжээ.

“Насны хишиг”-ийг Цагаан сар, Үндэсний баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог бөгөөд

– 65-69 настай ахмад настан 50 мянга,
-70-79 настай ахмад настан 80 мянга,
-80-89 настайахмаднастан 150 мянга,
-90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог. Ойролцоогоор 160 орчим мянган ахмад настанд олгодог гэсэн тооцоо бий.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын урамшууллын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

2020 онд 911 707  иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох тооцоо гарсан бөгөөд дотоодын барааны НӨАТ-ын орлого 2019 онд анх удаа 1,088.3 тэрбум төгрөгт хүрч, НӨАТ-ын тухай хуулийг шинэчилснээс хойш 2016 оны түвшнээс 96.7 хувиар нэмэгдсэн байна.

2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн Түүнчлэн 996 иргэний 2,105,794,600.15 төгрөгийг урамшууллыг эрсдэлтэй гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа юм байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here