Хөтөлийн цемент шохойн үйлдвэр Засгийн газрын тогтоолыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр Засгийн газрын тогтоолыг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ

Хөтөлийн цемент шохойны үйлдвэрийн хувьчлалыг цуцалсантай холбоотойгоор тус компани дээр очиж Засгийн газрын шийдвэрийг танилцуулж, шинэ удирдлагыг томилох үйл ажиллагаа боллоо. Гэвч тус үйлдвэр Загсийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байна.  

Засгийн газраас Хөтөлийн хувьчлалыг цуцлахдаа "өв залгамжлагчгүй болсон, ашиггүй ажиллаж, Хөгжлийн банкнаас авсан өр зээлээ төлж дийлэхгүй болсон" гэх үндэслэл дурдсан юм. Гэвч энэ бүхэн нь худал гэдгийг Хөтөл компанийн тал мэдэгджээ. Мөн Засгийн газар хууль зөрчин, ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг булааж байгаа уг асуудлыг хууль шүүхээр шийдүүлнэ гэдгээ онцолсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.