ОХУ-ын ЭСЯ Ардчилсан намд хандан мэдэгдэл гаргаж дипломат ёсыг зөрчжээ
Парламентын сөрөг хүчин Ардчилсан нам ОХУ-ын Украинд явуулж байгаа үйл ажиллагааг буруушаан, дайныг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдэн, жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Гэтэл ОХУ-ын Элчин сайдын яам АН-д хандан өөрийн албан ёсны цахим хуудаст мэдэгдэл гарган, дипломат ёсыг зөрчөөд байна.
ОХУ-ын ЭСЯ-аас гаргасан мэдэгдэл:

Гэвч алив улсад үйл ажиллагаа явуулж байгаа ЭСЯ энэ мэтээр шууд ард, иргэд рүү хандсан мэдэглдэл, тайлбар хийх биш. Алив асуудлыг дипломат шугамын дагуу шийдвэрлэдэг журамтай юм. ОХУ энэ мэдэгдлээрээ дипломат ёсыг үл хэрэгсээд зогсохгүй тусгаар улсын дотоод асуудалд халдсан хэрэг болж байгааг хууль тогтоогчид онцолж байна.
Тухайлбал УИХ-ын гишүн Б.Энхбаяр:
"Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй." гэжээ.
Уг асуудалтай холбогдуулан ГХЯ-аас ОХУ-ын ЭСЯ руу ноот бичиг явуулсан ч ноот бичгийн хариуг ирээлээгүй бөгөөд тус улсын ЭСЯ цахим хаяг дээрээ АН-д хандсан дахин нэг мэдэгдэл оруулаад байна. Ингэхдээ, "АН-ын дотоод асуудалд оролцоогүй" хэмээн өөрсдийн үйлдлээ зөвтгөжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.