Өөрсдийгөө тайзнаа өргөмжилж байхаар ӨРӨӨ ТӨЛ !
Идсэн уусан чинь илэрчихээд байхад ичих булчирхай та нарт алга уу?
Гадаадад тавьсан өр чинь 30 тэрбум ам долларт хүрч, дотоодод доллар 3000 шүргэж байна. Төр нь хулгайчдаар дүүрч, түмэн нь итгэлээ алдчихаад байхад юуны чинь Шинэ сэргэлтийн бодлого вэ?
Итгэх хүн үлдсэн үү? Хурал хуй, хэлбэрдэлт, элдэв макет, эвлүүлэг зураглал, хоосон яриа чинь ихдэх тусам эдийн засаг чинь доройтож байна. Хичнээн их макет, зураг төсөл, зузаан төлөвлөгөө цаасан дээр үлдэв дээ.
Хэрэггүй зүйлд хичнээн олон хүний хөдөлмөр, цаг, мөнгө үрнэ вэ? Бид ийм баян улс уу? Түүхэнд байгаагүй томоор гадаад өр чинь бичигдэж байна. Нэг монгол хүнд оногдож буй 25 сая төгрөгийн гадаад өр та нарын энэ тансаглалаас үүдэлтэй. Дотооддоо үнийн өсөлт, хилийн гацалт, итгэл алдалт.....
Энэ бүхнээс зугтаж иргэд чинь эх орноосоо дүрвэж байгааг мэдэж байна уу? /Дайн болж байгаа Украйн биш дээ/. Өөрсдийгөө өргөмжлөхөд зориулж буй мөнгөөрөө гадаад өрнөөсөө ганцыг ч болов дар!!
Өрийг өрөөр сольж, өнөө маргаашаа аргацааж биднийг хуураад яана вэ?
Өнөөдрийн бидний тэнэглэл хойч үед маань өр шир, үргүй зардал болж ирнэ.Улсаа өрөнд живүүлж, түмнээ зовлонд унагачихаад өөрсдийгөө тайзан дээр өргөмжлөх зүгээр үү?
Бүгдээрээ хулгайч гэдгийг чинь бултаараа мэддэг болсон. Алтан сэнтийд залравч, авсан идсэн чинь хэвээрээ шүү!!


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.