ЭМДЕГ 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулжээ
ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулан даатгуулагч-иргэддээ чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Уг хамтран ажиллах гэрээний 2.4.11-т заасны дагуу Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагч-иргэнээс батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх үүргийг хүлээсэн байдаг. Хэрвээ гэрээт эрүүл мэндийн байгууллага уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт өргөдөл гаргах боломжтой бөгөөд манай байгууллага хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэн ажиллана.
Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, даатгуулагч-иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүйгээр үйлчлэхийг уриалж байна. ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор орж аваарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.