Улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг Үндсэний Аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх юм. Үндэсний аюулгүй байдал зөвлөлдөж уг асуудал дээр эцсийн шийдвэрийг гаргана.
Ер нь иргэдийн дунд судалгаа явуулахад 87 хувь нь “энэ жил Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн байна. Мөн манай урд хөрш Цагаан сарын баяр тэмдэглэснээс үүдэн корона вирусийн халдвар нэмэгдсэн байна. Тиймээс ч манай улс хориглох нь зүйтэй гэж онцгой комиссын гишүүд үзлээ.
Мөн өнөөдрийн онцгой комиссын хуралдаанаас[Tweet “Өмнөговь аймгийн Гашуун сухайт -Ганц мод боомт болон Шивээхүрэн-Сэхэ боомтуудын нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл хязгаарлах шийдвэрийг гаргалаа.”] Учир нь Гашуунсухайтын боомттой хиллэдэг хятадын бүс нутагт корона вирусийн халдвар гараад байгаа юм.