Хөл хориог тодорхой хэмжээгээр хязгаарлаад байгаа ч нийтийн тээврээр зорчигчдын тоо буурахгүй байна. Тухайлбал, [Tweet “өнгөрсөн Баасан гарагийн байдлаар л гэхэд давхардсан тоогоор 358000 мянган зорчигч нийтийн тээврээр зорчжээ.”]Тиймээс вирусийн халдварын энэ үед нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх үүргийг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өгчээ.
Энэ дагуу нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, [Tweet “автобуснуудад өдөрт хоёр удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийх , автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг өдөр бүр тогтмол зохион байгуулж байгаа ажээ”]
Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлт болон цэвэрлэгээ сулхан байгаа автобус компанидуудад хариуцлага тооцох, ариутгал, цэвэрлэгээгээ сайн хийж байгаа компаниудын ажлыг илүү сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өгчээ.