Амралтын өдрүүдэд баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна
Өнөө, маргаашдаа Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал:
17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.