Дээд шүүх, Цагдаагийн том дарга нарын хүүхдүүдийн холбогдсон гэмт хэрэг!!!

1454

Бид сэтгүүлч Б.Отгоны цахим хуудастаа нийтэлсэн мэдээллүүдийг зөвшөөрөлтэйгээр уншигч танд хүргэж байна. Энэ удаад тэрээр Улсын дээд шүүх, Цагдаагийн дарга нарын хүүхдүүдийн холбогдсон гэмт хэргийн талаар баримт дэлгэжээ. 

1. Цагдаагийн Ерөнхий газрын даргын хүүхэд- Залилангийн хэрэгт

[Tweet “Г.Батхүү агсны ар гэрийхэнд нь 13 секунтын бичлэг хуурамчаар зохиож хийн, түүнээ худалдаж 15 сая төгрөг залилсан Б.Ганзориг нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга асан хурандаа Д.Базаргүрийн хүүхэд юм”] Тэрээр зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилан мэхэлсэн хэрэгт шалгагдаж буй нэгэн ажээ.

2. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд – Хар тамхины хэрэгт

Улсын дээд шүүхийн шүүгч асан Бат-Эрдэнийн хүү Баттүшиг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа ЭСЯ-ны Консулын газрын дэд консулаар ажиллаж байхдаа ХБНГУ-ын Дрезден дүүрэгт дипломат дугаартай албаны машинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Германы шүүхээр хэргийг нь хэлэлцэхэд Монголын тагнуулын шугамаар уг хар тамхийг тээвэрлэж явсан гэсэн мэдүүлэг өгч дуулиан тарьж буй нэгэн юм.

3. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд – Авлигын хэрэгт

Улсын дээд шүүхийн шүүгч асан Нямжавын охин Н.Чимэдлхам Эрүүл мэндийн яаманд эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-т шалгагдаж байна. Түүнтэй хамт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байсан Болорчимэг шалгагдаж байсан билээ.

4. Улсын дээд шүүхийн шүүгчийн дүүгийн хүүхэд – Авлигын хэрэгт

[Tweet “Улсын дээд шүүхийн шүүгч асан Р.Жамьяанчойжилийн төрсөн дүүгийн хүү Б.Цолмонбаатар нь СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордын авлигаас өөрөө авч, бусад шүүгчдэд  өгөхөд оролцсон хэргээр яллагдагчаар татагдаад байна”] Р.Жамьяанчойжилийн хүү Ж.Сэмжид Б.Цолмонбаатар нар үеэлүүд мөртлөө нэг дүүргийн шүүхэд нэг өдөр томилогдон очиж, нэгийгээ Ерөнхий шүүгч болгосон байдаг.

5. Улсын дээд шүүхийн шүүгчийн хүү- Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэнгүүт ОРГОЖЭЭ

Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа Салхитын ордын авлигыг шүүгчдэд зуучилсан хэрэгт сэжиглэгдэн Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа хорлосон. Түүний хүү Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат өөр нэгэн хэргийн оролцогчдоос авлига авсан гэх хэрэгт холбогдсон. Түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаас урьтаж, Монгол улсын хилээр гарч зугтан, АНУ-д амьдрах болсон юм.

Сэтгүүлч Б.Отгон 2020.02.11

хариулах

Please enter your comment!
Please enter your name here