Тосны ургамал, улаанбуудай, ногоо тариалах, хүнсний зоорь барих ААН-үүдэд ₮1 их наядын зээл олгож, хүүгийн татаасыг төрөөс төлнө
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжихэд зориулж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, 10 их наядын зээлийн схемийн дагуу хүүгийн татаасыг төрөөс олгохоор төсвийн тодотголд шингээж өгөх шийдвэр гаргалаа.
Энэ хөнгөлөлттэй зээлийг хүнсний ногоо, улаанбуудай, тосны ургамал тариалах болон хүнсний агуулах, зоорь барих, боловсруулах хүнсний үйлдвэрүүдэд арилжааны банкаар дамжуулан олгож, мөн хүүгийнх нь татаасыг төрөөс хариуцна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, хүнсээ нөөцлөх тал дээр санаачилга гаргаж буй ААН-үүдийн хүүгийн татаасыг төрөөс олгож, дэмжинэ гэсэн үг. Учир нь цар тахал болон олон улсын геополитикийн нөхцөл нь үнийн өсөлт үүсэхэд нөлөөлж байгаа.
Цаашид НҮБ-аас бидэнд дэлхий дахинд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж болзошгүй гэж анхааруулж байгаа учраас үнийн өсөлт, хүнсний хомсдолоос сэргийлэн ийнхүү Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Энэ арга хэмжээ үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна, гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.