Улсын 3-р Төв эмнэлэгт БНСУ-ын профессорын багийн сургалт зохион байгуулагдлаа

Улсын 3-р Төв эмнэлэгт  БНСУ-ын профессорын багийн  сургалт зохион байгуулагдлаа

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт 04 сарын 20-22 хооронд байгуулахаар төлөвлөгдсөний дагуу ЭХНИЙ ӨДРИЙН сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус эмнэлэгт 2022 оны 04 сарын 20-ний өдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Жан Вон Ху Зүрхний мэс заслын чиглэлээр “ECMO: GUIDELINES AND TECHNIQUE” сэдвээр лекц уншин, тус эмнэлгийн зүрхний мэс засал, эрчимт эмчилгээ, зүрх судасны тасгийн эмч нар оролцож шаардлагатай өвчтнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө.

Энэхүү БНСУ-ын зочин профессорын баг нь тус эмнэлэгт 04 сарын 20-22 хооронд “ГОЛ СУДАС БОЛОН ЗАХЫН СУДАСНЫ ӨВЧИН СУДЛАЛ”, ЗҮРХНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХИЙМЛЭЭР ДЭМЖИХ ЭМЧИЛГЭЭ” зэрэг сэдвүүдээр сургалт орох юм.

278819676 5031800913576713 8732574550670337506 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.