Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. [Tweet “Хуралдаанаар БНХАУ-аас ирэх бүх нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоохоор боллоо”]
БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох шийдвэрийг маргаашаас буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхэлж хэрэгжүүлнэ. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авна. Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллах юм.
Мөн коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор[Tweet “БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа”] Улмаар, тус улсын иргэдийг гуравдагч орноос ирсэн ч Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй юм байна.