Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс Самурай бондын хүүг төлөх тусгай санд төвлөрүүлж эхэлжээ

220

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн байна.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 онд төлөгдөх Самурай бондыын 725 тэрбум, Евро бондын 500 сая долларын өрийг төлөх ёстой. Ингэхийн тулд энэ онд Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 800 тэрбумыг төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Quote

Манай улсад зургадугаар сард санхүүгийн шалгалт орох ёстой. Энэ үед Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 450 тэрбум, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд 800 тэрбум төгрөг төвлөрүүлэхгүй бол бол тус банк дампуурах, олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын нэр хүнд унах эрсдэлтэй.

Харин эргэн төлөлтөө сайн хйиж чадвал Хөгжлийн банк хэвийн ажиллаж, дахни санхүүжилт авах боломж бүрдэх юм байна.  

хариулах

Please enter your comment!
Please enter your name here