Б.Солонгоо: Тэр гэрээг би дур мэдэж хийгээгүй, Засгийн газрын шийдвэр

Б.Солонгоо: Тэр гэрээг би дур мэдэж хийгээгүй, Засгийн газрын шийдвэр

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх сөрөг мэдээллийг устгуулах “Нууц эвлэрлийн гэрээ” байсныг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар өгсөн"-өө мэдэгдсэн.

Мэдээллийг эндээс үзнэ үү.

Харин үүнд тухайн үеийн Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга байсан одоогийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо тайлбар хийжээ.

Тэрээр, 

“...Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.

Засгийн газрын холбогдох шийдвэр. Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дурдахад, эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаггэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.