"Dignity of Altantuya" өргөдөл 65 мянга гаруй гарын үсэгтэй болсон дараагийн удаа НҮБ-д хандана
"Dignity of Altantuya" өргөдөл 65 мянга гаруй гарын үсэгтэй болсон дараагийн удаа НҮБ-д хандана
Малайз улсад 2006 онд амиа алдсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдэж, Малайзын холбооны шүүхэд гаргасан давах өргөдөл, нэхэмжлэлээ дэмжих зорилгоор С.Шаарийбуу "Dignity of Altantuya" нэртэй олон улсын цахим өргөдөл цуглуулж эхэлсэн. Тус цахим өргөдөлд одоогийн байдлаар 65690 хүн гарын үсэг зураад байна. С.Шаарийбуу өнөөдөр төрийн ордонд УИХ-ын гишүүдэд мөн өргөдлөө танилцуулж байна. Энэ удаагийн цахим өргөдөл нь энгийн асуудал биш Монгол улсын түүхэнд анх удаа болж байгаа процес гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл "димарш" буюу ЗГ хоорондын тулган шаардалтын процес юм. Тэрээр өөрийн өргөдлөө гарган түүний дагуу ЗГ шийдвэр гаргаж байгаа юм. Энэ өргөдөлд албан ёсны дипломат төлөөлөгч буюу ЗГ-ын тусгай элчийн үүргээр ерөнхий сайд асан Г.Занданшатар ажиллаж байна.

“Dignity for Altantuya” өргөдөл нь хэргийг шүүн тасалж буй Малайзын Засгийн газар болон хэрэгт холбогдон ял авсан ч оргон зайлж орогнож буй этгээдийг шилжүүлэн өгөх асуудалтай холбоотой Австралийн Засгийн газарт хандсан агуулгатай. Харин Засгийн газрын тусгай элч Г.Занданшатар Куала Лумпурт хийсэн мэдэгдэлдээ хэрэв Малайзын шүүх ажиллагаа шударгаар шийдэгдэхгүй бол Монгол Улс энэ асуудлыг НҮБ болон бусад олон улсын индэр дээр албан ёсоор тавина гэдгийг анхааруулсан. Өнөөдөр мөн С.Шаарийбуу дараагийн алхам НҮБ-д хандах гэдгээ ч хэлж байсан юм.
Гарын үсэг зурах холбоос: https://c.org/mPw5qkjwhz
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.