Олон улсын "Reuters" агентлаг Монгол улсын ерөнхийлөгч авлигын хэрэгт сэжиглэгдэж буйн улмаас албан тушаалаа өгөх тухай мэдээлжээ
Сөрөг хүчин Ерөнхийлөгч болон өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутгасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мягмар гарагт албан тушаалаасаа огцрох болсноо зарлалаа. Тус улсын сөрөг хүчин болох Ардчилсан намаас эрх баригч Монгол Ардын Намын удирдлагуудыг авлига, танил талын сүлжээнд холбогдсон хэмээн буруутгаад байсан юм.
МОНЦАМЭ агентлагийн уламжилснаар У.Хүрэлсүх: "Үнэн мөнийг тогтоохын тулд намайг үүрэгт ажлаасаа огцрох ёстой гэж Ардчилсан намаас мэдэгдсэн. Би үүнтэй санал нэг байна. Тиймээс би Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээлгэн өгөх болно. Би шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болно" гэж хэлжээ.
2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өөрийнх нь эсрэг гаргасан эдгээр буруутгалыг Ерөнхийлөгчийг "гүтгэж, доромжилсон" үйлдэл хэмээн мэдэгдсэн ч мөрдөн байцаагчидтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Монгол Улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн огцрох хүсэлтийг тус улсын нэг танхимтай парламент болох 126 гишүүнтэй Улсын Их Хурал батлах ёстой.
Эх сурвалж: "Reuters" агентлаг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.