Энэ долоо хоногт Төрийн тэргүүн тэргүүтэй ЗГ-ын хоёр гишүүн албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна

Энэ долоо хоногт Төрийн тэргүүн тэргүүтэй ЗГ-ын хоёр гишүүн албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна

Энэ долоо хоногт Төрийн тэргүүн тэргүүтэй ЗГ-ын хоёр гишүүн албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байна

Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн Батлан хамгаалахын сайд Д.Батлутын өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх хүсэлт Н.Учралын засгийн газрын бүрэлдэхүүнд нэгээр зогсохгүй нөлөөлжээ. Хилийн чанадаас зогсоо зайгүй хийсэн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг Х.Нямбаатарын лайвууд эцэстээ түүнийг албан тушаалаа өгөх хүртэл газар авсан байна. Нүүрсний 110 сая ам доллар, У.Хүрэлсүхийн дэглэм, Ерөнхийлөгчийн хауснууд зэрэг цуврал лайвуудад доорх албан тушаалтнуудын нэр дурьдагдаж байсан юм. Тус лайвуудын дараа одоогоор албан тушаалаа өгөхөөр Ерөнхийлөгчөөс гадна Засгийн газрын 2 гишүүн хүсэлтээ өгөхөөр болсон. Ийнхүү Н.Учралын засгийн газрын хоёр ч сайдын суудал эзгүйрч байна. Харин АН-ын бүлгийн хувьд авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохгүй бол ерөнхийлөгчийг огцруулах хүртэл асуудал яригдана гэж мэдэгдсэн нь өнөөдөр ийнхүү үргэлжилж байна. 

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Нэг сар гаруйн хугацаанд зарим гэмт бүлэглэлийн шинжтэй этгээдүүд Ерөнхийлөгчийн институц болон түүний нэр хүндэд халдаж, хүнд гэмт хэрэгт гүтгэлээ. Энгийн иргэн болж байгаад хууль хяналтын байгууллагад хандан үнэн худлыг тогтоолгож, хэвлэлийнхэнтэй нээлттэй ярилцана. Би офицер хүн. Хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Энэ бол миний үндсэн зан чанар, хүмүүжил. Иймд шударга ёсыг тогтоож, үнэн мөнийг тогтоолгохын тулд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан тушаалаа өгөх тухай зарласны дараахан ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:
 Засгийн газрын тухай хуулийн 185 дүгээр зүйлийн 9 буюу Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ дэд сайд Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно зүйлээр өгөхөөр болсон.

Мөн өнөөдөр ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: 
Түүний нэр холбогдсон авлигын хэргүүдийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэх зорилгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд өгсөн тухайгаа өнөөдөр мэдэгдсэн.

Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
"Улс эх орны эрх ашиг, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх" үндэслэлээр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа 2026 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.