ЭХЭМҮТ-д хамтдаа ажилладаг ах дүү эмч нар болох Б.Мандуул, Б.Мандал нарын өвөөө нь эмч, аав нь эмч, удам дамжсан эмч нар ажээ

307

ЭХЭМҮТ-д хамтдаа ажилладаг ах дүү эмч нар болох Б.Мандуул, Б.Мандал нар удам дамжсан эмч нар билээ. Бид хүүхдийн эх эмч Б.Мандуултай ярилцсанаа хүргэж байна.

Хүүхдийн их эмч Б.Мандуул:

Бүтэн бичлэг үзэх:

-Намайг Б.Мандуул гэдэг. Би хүүхдийн хоол боловсруулах, эмгэг судлаач, суулгах, дурангийн  эмч мэргэжилтэй элэг шилжүүлэн суулгах багийн эмч байна. 2015 оно АУШУИС-ийг хүүхдийн их мэргэжлээр төгссөн. 2019 оноос одоог хүртэл ЭХЭМҮТ-д ажиллаж байна.

Манай аав Батбаяр гэж эмч мэргэжилтэй, аавын аав буюу өвөө маань бас эмч хүн байдаг. Аав, өвөөгөө хараад багаасаа л эмч болно гэж боддог байсан.

Дүүтэйгээ нэг эмнэлэгт ажиллаж байгаадаа их баярладаг. Дүүг маань Б.Мандал гэдэг надаас 3 насаар дүү. Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр сураад ЭХЭМҮТ-д орсон. Дүү бид 2 нэг эмнэлэг ч гэсэн өөр хэлтэст ажилладаг болохоор ажил дээр бараг таардаггүй.

Хүндрэл бэрхшээлтэй зүйл зөндөө таардаг ч түүнийг хүндээр хүлээж авдаггүй. Хүүхэд эмчилнэ гэдэг нь үнэхээр гайхалтай сайхан ажил гэж би боддог.

Өвдөж ирсэн хүүхэд эдгэрээд, баяр хөөртэй эмнэлгээс гарж байгаа нь хамгийн том баяр баясал байдаг.

Би дүүтэйгээ их адилхан. Нэг удаа эх барихын эмнэлэг дээр явж байхад эмч сувилагч нар нь дүүтэй маань андуурч дуудаж байсан.

Хүнд өвчтэй хүүхэд ирэхэд маш их хичээж чадах бүх зүйлээрээ хичээж ажилладаг.

Эмч мэргэжлээр сурч буй залуустаа сайн сурч, сайн ажиллаарай, тууштай байгаарай гэж хэлмээр байна. Ёс зүй харилцаа, хандлага дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй.

Дүү маань маш нарийн мэргэжил буюу эмэгтэйчүүдийн мэс заслын эмчээр ажилладаг. Сайн хичээж ажиллаарай гэж захиад, амжилт хүсье.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here