"Робот мэс заслын эмчилгээ"-г ХСҮТ-д анх удаа хийлээ

"Робот мэс заслын эмчилгээ"-г ХСҮТ-д анх удаа хийлээ

[su_quote]Өчигдөр буюу 12-р сарын 28-нд Хавдар судлалын үндэсний төд анх удаа робот мэс заслын эмчилгээг хийжээ. Ингэснээр, Монгол Улс Дэлхийд "Робот мэс засал" -ын эмчилгээг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон боллоо.[/su_quote]

604908850 2016331795823279 5001484564657566845 n 300x169

Робот мэс засал эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх ажил өнгөрсөн гурван жилийн турш тасралтгүй үргэлжилсэн бөгөөд өнөөдөр анхны мэс заслаа амжилттай хийлээ.

Робот мэс засал эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтрээд буй шинэ, мэс засал эмчилгээний хүчирхэг, дэвшилтэт технологи бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар, маш нарийвчлалтай ажиллах боломж нь болох ба бүрэн нутагшсаны үндсэн дээр интернетийн маш өндөр хурдны тусламжтайгаар ард иргэдэд зайнаас мэс засал хийх боломжийг бүрдүүлэх юм.

604686242 1417288433123038 3743655225942885753 n 300x169

Дэлхийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн эмчилгээний дэвшил болох "робот мэс засал" эмчилгээг манай улс нэвтрүүлэхдээ БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран ажиллажээ. Өнөөдрийн мэс заслыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн удирдан явуулсан бөгөөд "робот мэс заслын эмчилгээ" -г анх нэвтрүүлэх санаачлагыг гаргасан хүн гэдгийг салбарынхан нь онцолж байв.

607321807 1396339872069129 3508738127005802935 n 300x169

Монгол хүн дэлхийн анагаах ухааны ололт, эмчилгээний дэвшилтэт технологиос хол хоцрохгүй, өвдсөнөөсөө болж санхүүгийн дарамтад орохгүй байх бүхий л боломжийг эрэлхийлж ажиллах буйгаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр хэлсэн бөгөөд салбарынхаа залуу эмч, сувилагч, баг хамт олноор бахархаж буйгаа илэрхийлэн амжилт хүсэв.

605408233 732678069450735 1029448531201337691 n 300x169

Робот мэс заслын технологийг амжилттай нэвтрүүлэх суурь нь дурангийн эмс заслын өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлт байсан бол робот мэс засал эмчилгээ нь дэлхийн хамгийн шилдэг технологийг манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх том үүд хаалга, туршлага, зориг болно гэдэгт итгэж буйгаа залуу шилдэг эмч нар өнөөдөр хэллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.