Ахмад настан Ц.Алтанзул: Голомт банк биднийн харц боол шиг үзэж байна
[su_quote]Ахмадууд тэтгэврийн өр орлогын харьцааг тавь тавин хувиар бодож байгааг эсэргүүцэж Голомт банканд шаардлага хүргүүллээ.[/su_quote]
Ахмад настан Ц.Алтанзул:
-Голомт банканд шаардлага хүргүүлэхээр ирсэн боловч бүгд гадагшаа явсан байдалтай байна. Бидний хувьд тэтгэвэр маань өв, хөрөнгө юм. Голомт банкны хувьд бид уг нь хэрэглэгч хаан ч биднийг зарц боол шиг үзэж байна. Голомт банк гуйж биднийг хэрэглэгч болгочоод өнөөдөр ингэж хандаж байгаа нь хүний ёсонд нийцэхгүй байна.
НДС-аас 700 тэрбум төгрөгийг дөрвөн банканд байршуулсан нэг банканд 145 тэрбум төгрөг ноогдсон. Тэр мөнгөө буцаан татаасай гэж бодож байна.
Энэ ахмадуудыг төр нь тоохгүй нэмээд хэдэн арилжааны банк нь ийм байдалтай байгаа нь үнэхээр муухай байна.
УИХ-ын дарга тэтгэврийн зээл олгохдоо гар дээр нь мөнгө үлдэхээр тооцож өг гэсэн ч өр орлогын харьцааг 50/50 болгосон нь бидэнд маш хүнд тусч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.