Японы Ерөнхий сайд Такайчигийн удирдсан Либерал ардчилсан нам эвсэл 352 суудлаар ялалт байгуулжээ

Японы Ерөнхий сайд Такайчигийн удирдсан Либерал ардчилсан нам эвсэл 352 суудлаар ялалт байгуулжээ
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн удирдсан эрх баригч Либерал ардчилсан нам
Ням гарагт болсон ээлжит бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ.
NHK телевизийн нэгтгэсэн тоо баримтаас үзвэл, Такаичигийн Либерал Ардчилсан Нам (ЛАН)-аар ахлуулсан эвсэл Японы Төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас 352-ыг нь авсан бөгөөд зөвхөн ЛАН дангаараа 316 суудал авч, олонх болжээ. Харин Либерал ардчилсан намын одоогийн эвслийн түнш Японы Инновацын Нам 36 суудал авсан бол сөрөг хүчний намууд нийлээд 113 суудал авсан гэж NHK мэдээлжээ.
Японы түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхий сайд Такаичи намын дарга болсноосоо ердөө дөрөвхөн сарын дараа олон нийтийн тодорхой мандат авах зорилгоор ээлжит бус сонгууль зарласан юм. Түүний энэхүү амжилт нь авлигын дуулиан, амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор парламент дахь олонхоо алдсан өмнөх хоёр Ерөнхий сайдын үеийн нөхцөл байдалтай эрс эсрэгцэж байна.
Такаичи "хэрэв нам нь олонх болж чадахгүй бол огцорно" гэж өмнө нь амласан тул зарим шинжээчид энэ ээлжит бус сонгуулийг “том эрсдэл” хэмээн үзэж байв.
Либерал ардчилсан нам 2024 онд парламентын хоёр танхимд хоёуланд нь олонхоо алдаж, олон арван жилийн түүхтэй Комэйто намтай байгуулсан эвсэл нь задран унасан байдаг. Гэсэн хэдий ч Такаичигийн хувийн нэр хүнд намд эерэг нөлөө үзүүлж ийнхүү ялалт байгуулжээ.
8cbe9050 04a5 11f1 bedf 297dab9b26f6
Түүний тэргүүлж буй Засгийн газрын дэмжлэгийн түвшин ихэвчлэн 70 хувиас дээш байсаар иржээ. Сонгуулийн үр дүн албан ёсоор батлагдвал, Такаичи өөрийн консерватив бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьдчилсан дүн гарсны дараа Такаичид баяр хүргэж, түүнийг “маш их хүндлэгддэг, маш их нэр хүндтэй” удирдагч хэмээн тодорхойлжээ. “Таны Консерватив, хүч чадлаар дамжсан энх тайван хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд тань агуу их амжилт хүсье” хэмээн Трамп Truth Social платформ дээр бичсэн байна.
Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Такаичигийн “том ялалт”-ыг сайшааж, “Япон хүчтэй байвал, АНУ Азид хүчтэй байна” хэмээн мэдэгджээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мөн “түүхэн” үр дүнгийн төлөө Такаичид баяр хүргэж, Энэтхэг–Японы найрамдлыг “илүү өндөр түвшинд хүргэнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Япон даяар иргэд цас шуурсан нөхцөлд санал өгөхөөр гарч, энэ нь сүүлийн 36 жилд анх удаа болсон өвлийн дунд үеийн сонгууль боллоо. Тээврийн яамнаас мэдээлснээр, Ням гарагийн өглөөний байдлаар 37 галт тэрэгний шугам, 58 усан онгоцны чиглэл хаагдаж, 54 нислэг цуцлагджээ. Токиод ч ховор тохиолддог цас орсон ч иргэд санал саналаа өгөхөд идэвхитэй оролцсон байна.
“Бид инфляцгүй, үнэ өсдөггүй орчинд дассан учраас хүмүүс амьдрал нь илүү дээр, илүү тухтай байгаасай гэж хүсэж байна… үнэ өсөхөөс маш их санаа зовж байна. Түр зуурын арга хэмжээ бус, урт хугацааны шийдэл хэрэгтэй гэж бодож байна” хэмээн Токио хотын оршин суугч, сонгогч Рицүко Ниномия BBC-д ярьжээ.
05993810 04c2 11f1 a499 f1ea1aa8296c
Такаичигийн эрч хүчтэй байдал, популист шинжтэй зардлын амлалтууд, үндсэрхэг өнгө аястай үг хэллэг нь сонгогчдыг идэвхжүүлсэн бололтой. Түүний олон нийтийн сүлжээн дэх идэвх ч шинэ дагагчдыг, ялангуяа залуу сонгогчдыг татаж чаджээ. Тэрээр өдөр тутмын амьдрал, улс төрийн үйл ажиллагааныхаа бичлэгийг тогтмол хуваалцдаг бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй хамт бөмбөр тоглож буй бичлэг нь цахим орчинд тархсан олон бичлэгийн нэг юм.
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.