ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан Токио хотын “Ханэда” нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж, туршлага солилцжээ

ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан Токио хотын  “Ханэда” нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж,  туршлага солилцжээ
АЛБАН АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.05) Япон улсын Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, туршлага мэдээлэл солилцжээ.
625747929 1242888881271390 835257273673986320 n 300x188
625366737 1242888817938063 4151029619684332545 n 300x189    625978436 1242888641271414 4663251591301867902 n 300x200
”Ханэда” буюу “Tokyo International Airport” нь 1931 онд анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо дотоодын болон олон улсын нислэгүүдийг үйлддэг, Япон улсын хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудлын нэг юм.
625879595 1242888774604734 4705142156944629683 n 300x177
628417948 1242888957938049 9141861427905228169 n 300x200
Уг нисэх буудал нь нийт 3 зорчигчийн терминалтай, жилд ойролцоогоор 85-90 сая зорчигчийг хүлээн авдаг юм байна.Үүнээс дунджаар 60-70 хувь нь дотоодын нислэг, 25-30 хувь нь олон улсын зорчигчид байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.
625366737 1242888817938063 4151029619684332545 n 1 300x189  625895771 1242888734604738 8572608843328996638 n 1 300x200 626665176 1242888851271393 6874418932861133023 n 300x178  627993661 1242888694604742 7200793886530871979 n 300x200   628285403 1242888831271395 8752199111274942195 n 300x179
“Ханэда” нисэх буудал нь зорчигч төвтэй, дэлхийд жишиг болсон олон онцлох үйлчилгээ, шийдлүүдтэй бөгөөд ажлын хэсгийнхэнд тэдгээрийг үзэж танилцах боломжуудаар хангаж өглөө. Тухайлбал, зорчигчдод зориулсан онцлох үйлчилгээнүүдээс нь дурдвал хоттойгоо хамгийн ойр байрладаг, Токио хотын төвөөс 15–30 минутын дотор хүрдэг.
628193055 1242888857938059 9184994191846819097 n 300x158
629218694 1242888631271415 181167284715276664 n 300x192
628208563 1242888707938074 6978297273600619785 n 300x161
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам, лифттэй, зорчигдод зориулсан бүрэн автомат мэдээллийн системтэй, царай таних сисием зэрэг нь иргэдийн үйлчилгээг илүү хурдан шуурхай болгож өгдөг.
628232504 1242888941271384 8099318236734446665 n 300x200
627807347 1242888791271399 2945333984979524141 n 300x167
”Буудал доторх хот” буюу Японы уламжлалт дэлгүүрүүд, худалдаа үйлчилгээний төвүүд нь зорчигч буудлаас гарахгүйгээр Японы соёлыг мэдрэх боломжийг нэг дор олгох жуулчдыг татах олон давуу талыг бүрдүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.