“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танакатай уулзжээ.

628281153 1242928531267425 7204765783052513388 n 300x200

628202128 1242928544600757 2220967270999432959 n 300x200

Уулзалтаар талууд Монгол Япон хоёр улсын хамтарсан том төсөл болох “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, үйлчилгээг нь илүү сайжруулах хүрээнд нисэх буудлын менежмент, зорчигчийн үйлчилгээ, дэд бүтцийн уялдааг холбоог сайжруулах чиглэлээр туршлага мэдээлэл солилцож, хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хэлэлцлээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн тогтолцоо, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд “Ханэда” нисэх буудлын туршлагыг нэвтрүүлж, зөвлөх түвшинд оролцож буйд талархал илэрхийллээ.

627993659 1242928624600749 3415862139357137930 n 300x163

Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл баригдах үед менежментийн зарим чиг үүрэгт хамтран ажиллаж, “Ханэда”-гийн туршлагыг илүү нутагшуулах чиглэлд хамтран ажиллах саналыг дэвшүүллээ.

625366737 1242888817938063 4151029619684332545 n 1 300x189

”Чингис хаан” нисэх буудлын үйлчилгээг илүү сайжруулах хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний ухаалаг шийдлүүдийг ашиглах зэрэг нисэх буудлын шинээр барих өргөтгөлд одоо байгаагаас илүү олон боломж, давуу талуудыг бий болгох чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэхүү бодлого төлөвлөлт нь бие биеэ дэмжсэн, Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэчлэл хийсэн, үлгэр жишээ ч ажлууд болох болно гэдгийн сайд тодотгов.
Уулзалтын төгсгөлд, Ханеда нисэх буудлын Ерөнхий захирал Казухито Танака цаашид хоёр улсын тээврийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.