Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 175 өсвөр насны хүн ял авчээ

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алдаж, 175 өсвөр насны хүн ял авчээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн 2025 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг танилцууллаа. Монгол Улсын шүүх 2025 онд 240 538 хэрэг, маргааныг хүлээн авснаас 176 136 хэрэг, маргаан буюу 73.2 хувийг  анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Бичлэг үзэх: 

Анхан шатны шүүх 2025 онд 228 116 хэрэг, маргааныг хүлээн авснаас 167 990 хэрэг, маргаан буюу 73.6 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс,

-эрүүгийн 15712 хэрэг,

-иргэний 95408 хэрэг,

-захиргааны 2132 хэрэг,

-зөрчлийн 54738 хэрэг нийт 167990 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Ингэхдээ 1109 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 1641 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Иргэний нийт хэрэг 28.1 хувиар өсчээ

Иргэний хэргийн өсөлт 300x156

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг 21681 хэргээр буюу 29.4 хувиар өссөн байна.

Иргэний хэрэг өсөхөд:

-банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 11324 хэргээр буюу 170 хувиар /2,7 дахин/,

-банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 11808 хэргээр буюу 62.9 хувиар,

-түрээсийн гэрээний маргаан 338 хэргээр буюу 48.6 хувиар,

-Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 438 хэргээр буюу 6.7 хувиар,

-гэрлэлт цуцалсан маргаан 287 хэргээр буюу 7.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 29.1 хувиар, автотээврийн хэрэг 59,6 хувиар өсчээ

eruugiin hereg 300x155

osvor nasnii 300x148 eruugiin hohirol 300x148 Анхан шатны шүүхүүд 2025 онд нийт 22605 хүн, 54 хуулийн этгээдэд холбогдох 18905 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 23 хуулийн этгээд, 1050 хүнд холбогдох 631 хэргийг прокурорт буцааж, 1 хуулийн этгээдэд, 180 хүнд холбогдох 120 хэргийг түдгэлзүүлж, 915 хүнд холбогдох 577 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 2 хуулийн этгээд, 86 хүнд холбогдох 32 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 хуулийн этгээд 210 хүнд холбогдох 95 хэргийг цагаатгаж, нийт 15712 хэргийг шийдвэрлэсэн.

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсөв:

  • Хүнийг алах гэмт хэрэг 44 хэргээр буюу 29.1 хувиар;
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1452 хэрэг буюу 59.6 хувиар,
  • залилах гэмт хэрэг 78 хэргээр буюу 10.3 хувиар,
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 21 хэргээр буюу 11.9,
  • Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 хэргээр буюу 33.3 хувиар тус тус өссөн байна.

Бичлэг үзэх:

osson eruu 300x150

Зарим төрлийн гэмт хэрэг буурав:

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 380 хэргээр буюу 7.2 хувиар
  • хулгайлах гэмт хэрэг 97 хэргээр буюу 7.0 хувиар,
  • Хүчиндэх гэмт хэрэг 1 хэргээр буюу 0.3 хувиар
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 23 хэргээр буюу 20.5 хувиар,
  • Мал хулгайлах гэмт хэрэг 40 хэргээр буюу 19.4 хувиар,
  • Мөнгө угаах гэмт хэрэг 2 буюу 15.4 хувиар тус тус буурсан байна.

243 авлигын гэмт хэрэгт холбогдох 436 хүнд ял оноосны 47,9 хувь нь төрийн алба хаагчид байна

avliga dun 300x151 yal avliga 300x152

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.