Туульч Н.Дамдиндорж: Ховд аймгийн Дуут суманд 1992 оноос хойш хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор шавь нар бэлтгэж байна

Туульч Н.Дамдиндорж:  Ховд аймгийн Дуут суманд 1992 оноос хойш хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор шавь нар бэлтгэж байна

"Монгол тууль” өвийг өвлөн уламжлагчаар 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа.

Туульч Н.Дамдиндорж:

Бичлэг үзэх: 

Би Урианхайн 8 дах үеийн туульч. Ховд аймгийн Дуут суманд 1992 оноос хойш хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор шавь нар бэлтгэж байна. Одоогоор 700 гаруй шавь нар бэлтгэж гаргасан байна.

Миний дараачийн өв миний хүү Батхүрэл гээд дуу хөгжмийн багш хүн байна. Бид энэ өвийг тээж явах үүргийг хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой явж байна.

Урианхай ардын баатарлаг туйлууд янз янз 24,48 цаг хайлдаг туйлууд ч байдаг. Урианхайн туйл нь амьсгал шахаж, хайлж явдаг учир бусад туйлуудаасаа ялгаатай.

Би шавь бэлдэхдээ 5-6 ангийн хүүхдүүдэд Алтай магтаалыг зааж өгдөг. 9-12 ангийн хүүхдүүд хоолой суусан байдаг учир туйл зааж өгдөг.

Миний хувьд 43 жил энэ өвийг сурталчилж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой явж байна.

Туульч Д.Батхүрэл:

Бичлэг үзэх:

Би Урианхайн 6 дах үеийн туульч. Алтайн магтаал, тууль хайлах зэргийг ааваасаа суралцаад явж байна. Анх 5-р ангиасаа Алтайн магтаал сурч эхлээд одоо 14 жил тууль хайлж байна.

Хүүхэд байхаасаа л аавыгаа харж энэ зүйлд дурлаж байсан. Туйл хайлахад маш удаан хугацаагаар сууж хайлдаг учир би бясалгал гэж хардаг. Урлагаар дамжуул хүн сууж сурна, өөрийн эерэг төлөвшлийг авдаг болохоор туйл гэдэг зүйлийг судлаад явж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.