2026 – Гал морин жилд болох онцлох үйл явдлууд

2026 – Гал морин жилд болох онцлох үйл явдлууд

2026 оны гал морни жилд монголд болох томоохон үйл явдал, арга хэмжээний талаар танилцуулъя.

  • Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож байна. Төрийн ёслол, соёл, эрдэм шинжилгээний арга хэмжээнүүд улс даяар зохион байгуулагдана.
  • COP17-United Nations Convention to Combat Desertification (2026 оны 8 дугаар сарын 17–28) Уур амьсгал, цөлжилт, газрын доройтлын асуудлаар зохион байгуулах энэ жилийн хамгийн том үйл ажиллагаа.
  • International Congress of Mongolists (2026 оны 8 дугаар сар) Дэлхийн монгол судлалын хамгийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний чуулган.
  • World Horse Day International Festival (2026 оны 6 дугаар сарын 20–23) Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдах энэхүү наадамд 10,000 морьтны жагсаал болно. Монголын нүүдлийн соёл, адууны өв уламжлалыг дэлхийд сурталчлах онцгой арга хэмжээ болох юм.

  • Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой  тохионо. Их зохиолч Д.Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар төрсөн бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын суурийг тавьсан түүхэн гавьяатай билээ. Түнүий ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газраас ажлын хэсэг гараад байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.