The MongolZ баг “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэллээ
The MongolZ баг MOUZ багт 2-0 тооны харьцаатайгаар хожигдсоноор “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд дөрөвдүгээр байранд орж 87,500 ам.долларын эзэн боллоо.
Румын улсын Клуж-Напока хотноо болсон “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд “VRS Global” жагсаалтаар топ 16 баг оролцож The Mongolz баг шөвгийн наймд Furia багийг 2-1 хожсон бол хагас шигшээд Vitality багт 2-0 хожигдож, гуравдугаар байрын төлөөх тоглолтод 2-1 харьцаагаар хожигдож дөрөвдүгээр байрт эзэллээ.Тэдний дараагийн тэмцээн “ESL Pro League S23” гуравдугаар сарын 6-наас эхлэх бөгөөд The Mongolz багийн хувьд тэмцээний хоёрдугаар шатнаас өрсөлдөх аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.