Үндэсний дээд лигийн "Эс Жи Эйпс" багийн дэмжигчдийн "Apes Nation Cup 2026" тэмцээн 3 дах жилдээ боллоо

Эс Жи Эйпс багийн хувьд дээд лигийн багуудын хамгийн олон дэмжигчидтэй багуудын нэг билээ. Мичнүүд ТББ-аас жил бүр зохиогддог "Apes Nation Cup 2026" тэмцээнд 29 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн байна.

Тус тэмцээний ерөнхий спонсороор Худалдаа хөгжлийн банк оролцсон бол Шунхлай, ЖИ ЭС 25, Сүпер лайт, Скайтел зэрэг компаниуд өөрсдийн нэрэмжит тэмцээнээ зохион байгуулжээ.

Тэмцээний онцлог нь дэмжигчид нь өөрсдийн дэмждэг тоглогчидтойгоо нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.