Баримт_хураангуй: УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа гэгч ёс бус үйлдийнхээ төлөө хариуцлага хүлээж, эгүүлэн татагдах ёстой биш үү?
Монголчууд бид сар шинийн өдрүүдэд сайн сайхан үгээ хэлэлцэж, хэрүүл уруул, хэл амнаас холуур байхыг эрхмэлдэг заншилтай. Гэвч энэ жилийн Цагаан сараар УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа монгол түмний цагаан сарын баярыг хар нулимс болгон хувиргах шахам мэдэгдэл, лайв хийж, олон түмнийг хэрүүл, талцалд татан оруулж ирсэн нь ямар учиртай вэ гэдгийг #Баримт_хураангуй онцолж байна.
Мэдээж айлын гэрт хулгай орсон нь харамсалтай хэрэг мөн боловч УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа энэхүү хулгайг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, MCS группын Ерөнхийлөгч Ж.Оджаргал нартай холбон, асуудлыг тийш чиглүүлсэн нь ихээхэн сонирхолтой.
Монгол Улсын төрийн тэргүүн байсан Ц.Элбэгдорж, Монголын топ ААН-үүдийн нэг MCS Ж.Оджаргал нар захиалга өгч Нара-Нарантуяа гэдэг хүний гэрт хулгай хийлгэх нь битгийхэл түүнийг танихгүй байх магадлалтай. Гэвч Нара-Нарантуяа гэгч гишүүн нийгмийн анхаарлыг Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар дээр төвлөрүүлж, уур бухимдлыг төрүүлж байгаад үүний ар дээр ямар нэг улс төрийн акц хийх гэж байна уу гэх хардлага эндээс төрж байна.
Ер нь ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ихээхэн хамгаалж, нийгмийн сэтгэлзүйг эргүүлэх, төөрөгдүүлэх ажилд идэвхитэй оролцдог хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Нара-Нарантуяа. Тиймдээ ч энэ удаад ч мөн ахуйн хулгайн асуудлыг устөржүүлж байгаа нь цаанаа ямар нэг улс төрийн шалтгаантай хэмээн олон нийт таамаглаж байна.
Харин түүнийг шүүмжилж, УИХ-ын гишүүний хувьд ёсзүйтэй байхыг шаардсан иргэд, олон нийтийг тэрээр доромжилж, харааж, зүхсээр байгаа бөгөөд уг ёсзүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж, эргүүлэн татагдах ёстой гэж олон нийт үзэж байна.
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ-д:13.1.Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа ЗАР СУРТАЛЧИЛГААНД албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй гэж заасан байдаг.
Гэвч Нара-Нарантуяа гэх гишүүн үргэлж ямар нэгэн зар сурталчилгаа явуулдгаас гадна ямар ч баталгаа, нотолгоогүй эрүүл мэндэд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн хүртэл сурталчилж байдаг. Зөвхөн үнийхээ төлөө ч тэр хариуцлага хүлээх ёстой юм.
Мөн УИХ-ын гишүүний ёсзүйн дүрэмд зааснаар:УИХ-ын гишүүн ёсзүйн хамгийн дээд өндөрлөгт байхыг тусгаж өгсөн байдаг. Мөн
3.2.Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх, доромжлохыг цээрлэнэ.
3.3.Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй гэж заасан байдаг.
Гэвч Нара-Нарантуяа үргэлж бусдыг доромжилж, гүтгэн харлуулж, эрээ цээргүй аашилж байгаа ч ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгүй өдийг хүрсэн юм. Иймд иргэд, сонгогчид түүнийг хариуцлага хүлээхийг шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.