Б.Золтуяа: Сар хагасын өмнө баталсан 4.3 их наяд төгрөгөө одоо 6.5 их наяд болгож оруулж ирлээ!
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Х хуралдаан болсон. Уг хуралдаанаар нийслэл 2026 оны төсвөө тодотгож, 6,5 их наяд болгон оруулж иржээ. Уг асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа онцолж ярьсныг хүргэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа:

-Сар хагасын өмнө баталсан 4.3 их наяд төгрөгөө одоо 6.5 их наяд болгож оруулж ирэх нь төсвийн тогтворгүй байдлыг бий болгох өндөр эрсдэлтэй. Хэзээ үр ашгийг нь үзэхийг мэдэхгүй “УБ трамвай” төсөлд 350 тэрбумыг төсөвлөөд оруулаад ирлээ. Жилийн өмнө төр хувийн хэвшлийн түншлэлээр жил бүр 66 тэрбумыг өгнө гээд баталсан төсөл өнөөдөр 350 тэрбум болоод ороод ирлээ. Маш харамсалтай байна, Ану-Үжин ээ!!!
Өнөөдөр би Багахангай, Багануур, Налайх гээд хөгжүүлж болохуйц дүүргүүдэд 350 тэрбум төгрөгөө тавибал маш том өөрчлөлт хийгдэнэ. Өнгөрсөн жилүүдэд би агаарын бохирдол, замын түгжрэл бууруулна гээд маш их мөнгө зарсан.
350 тэрбумаар 15 сургууль барих боломж байлаа. Сургууль цэцэрлэг амрахад хотын түгжрэл байхгүй болдог.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.