Э.Батшугар: АН-ын сайт иргэдийн аюулгүй байдалд маш бүдүүлгээр халдаж, Үндсэн хууль зөрчиж байна
Ардчилсан намын An.mn сайтын бүртгэлийн хэсэгт дурын хүний регистер оруулахад хаягийн мэдээллийг шууд гаргаж ирж байгаа асуудал олон нийтийн дунд маргааны сэдэв болж байна. Уг асуудлаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугараас тодрууллаа.
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар:
-Хувь хүний нууцын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулинд гэрийн хаяг, регистрийн дугаарыг ил болгож болохгүй, хувийн мэдээлэл гэдгийг маш тодорхой заасан байдаг. Хүний хувийн мэдээллийг шуду ил болгжо болохгүй. Зайлшгүй тохиолдолд иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгох ёстой.
Мэдээлэл хадгалагч, цуглуулагч бол зөвшөөрлийг нь авч байж ил болгоно. Энэ бол хувь хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байна.
ХУР системээс мэдээллийг татсан юм байна. Гэхдээ журмынхаа дагуу ДАН системээр нэвтрээд таны хувийн мэдээллийг авах гэж байна гэж зөвшөөрөл асуух ёстой. Иргэд зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг авах ёстой байсан. Гэтэл маш бүдүүлгээр иргэдийн мэдээллийг шууд ил болгож байгаа нь хуулийн зөрчил.
Хэрэв ямар нэг гомдол ирвэл энэ гэрээг эргэж харах нөхцөл үүснэ. Гэрээ хийсэн байгууллага хуулийн дагуу байх ёстой. Мөн иргэдээс мэдээлэл авах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.