Б.Даваадалай: 1072 хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө л юунд зарцуулахаа шийдэх ёстой

Б.Даваадалай: 1072 хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө л юунд зарцуулахаа шийдэх ёстой

1072 хувьцааны талаар Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Даваадалайгаас байр суурийг нь сонслоо.

Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Даваадалай:

Бичлэг үзэх:

Тавантолгой ХХК нь 76 хувийг төр, 26 хувийг нь иргэд, 0.5 хувийг ААН нэгж эзэмшдэг. Аливаа бизнесийн компани тухайн жилийнхээ ашгаас хамаарч хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр ноогдол ашиг тараах эсэхийг шийдээд явдаг.

Ногдол ашгийн хэмжээ нь тухайн жилийн нүүрсний үнэ ашиг орлогоос хамаарна.

Тавантолгой ХХК 2 сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд ашигтай ажиллаж байвал ногдол ашгаа хуваарилаад явах шийдвэр гарсан.

Цаашдаа иргэн та хувьцаа эзэмшиж байгаа бол их, бага хэмжээгээр үр ашгаа тогтмол хүртээд явдаг, зах зээлийн эрүүл зарчим руугаа л орох ёстой.

Иргэдээс цахилгаа станц барь гэх мэт санал гарч байна. Эцсийн дүндээ 1072 хувьцаа нь иргэн таны өмч юм. Үүнийг яаж зарцуулах нь иргэн таны эрх. Төр үүнд оролцох ёсгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.