Метроны мэргэжилтэн нарыг БНСУ-д бэлтгэж эхлэхээр болжээ

Метроны мэргэжилтэн нарыг БНСУ-д бэлтгэж эхлэхээр болжээ

“Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тэтгэлгээр БНСУ-ын Халла их сургуульд метроны мэргэжилтэн бэлтгэхээр магистрын долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа.

69aa8a0b0e1ea02d0ac502f6 300x200

2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар метро төслийн хүрээнд хүний нөөц бэлдэх хамтран ажиллах санамж бичгийг ШУТИС, “Духуа Инженеринг” ХК-тай хамтран байгуулж, хоёр улсын хамтарсан 2+2 боловсролын хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС-д метроны чиглэлээр 51 оюутан суралцаж байна.

69aa8a160e1ea02d0ac502f7 300x200

Халла их сургуульд суралцах магистрын долоон оюутан төгсөж ирээд Улаанбаатар метро, Улаанбаатар трам төсөлд ажиллах эсвэл ШУТИС-д метроны чиглэлээр багшлах юм. Дээрх уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, ШУТИС-ийн МИТС-ийн захирал Н.Пүрэвдорж, Хөтөлбөр хариуцсан, Халла их сургуулийн профессор Хуанбо Жаг, “Духуа Инженеринг” ХК-ийн ерөнхий менежер Кан Гаын нар оролцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.