Ким Кардашианд 1 еврогийн нөхөн төлбөр олгов
Энэхүү шийдвэр нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сард Парисын загварын долоо хоногийн үеэр гарсан шуугиант зэвсэгт дээрмийн хэрэгтэй холбоотой юм.
Тухайн үед цагдаагийн хувцас өмссөн таван багтай этгээд Ким Кардашианы байрлаж байсан зочид буудлын өрөөнд нэвтэрч, түүнийг буу тулган сүрдүүлж, гар хөлийг нь хүлж угаалгын өрөөнд түгжсэн байдаг. Дээрэмчид түүний 6 сая гаруй ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг (үүнд Канье Вестийн бэлэглэсэн 4 сая долларын бөгж багтсан) дээрэмдэн одсон бөгөөд эдгээр үнэт эдлэлийн ихэнх нь өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
Шүүхээс Ким Кардашианд бага мөнгө олгосон хэрэг биш, харин түүний өөрийнх нь хүсэлтээр ийм шийдвэр гаргажээ. Тэрээр шүүх хуралдааны үеэр санхүүгийн нөхөн төлбөр авах сонирхолгүй байгаагаа илэрхийлж, хэрэгтнүүдэд хариуцлага тооцож, түүнд тохиолдсон сэтгэл зүйн гэмтэл, хохирлыг хуулийн дагуу албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бэлгэдлийн чанартай 1 евро нэхэмжилсэн байна.
Associated Press агентлагт өгсөн мэдэгдэлдээ Ким Кардашиан: "Энэ хэрэг миний амьдралын хамгийн аймшигтай дурсамж байсан. Шүүхийн шийдвэр мөнгөндөө биш, харин гэм бурууг хүлээн зөвшөөрүүлж, хариуцлага хүлээлгэхэд оршиж байсан юм. Францын хууль хяналтынханд шударга ёсыг тогтоосонд талархаж байна" хэмээн өгүүлжээ

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.