#Баримт_хураангуй: Бүлэглэл хоорондын зодооноос үүдэн УИХ хугацаанаасаа өмнө тарах уу?

Ердөө таван сар гаруйхны өмнө буюу өнгөрсөн 4-р сард Г.Занданшатарын Засгийн газрыг бойкотолж УИХ-ын үйл ажиллагааг гацааж байсан УИХ дахь бүлэглэл, фракцуудын тохиолдоон дахин сэдэрч УИХ-ын үйл ажиллагаа дахин гацахдаа тулаад байна. 

УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр дахь долоо хоног, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн хугацаатайгаа нийлээд гурав дахь долоо хоног руугаа орж байхад чуулганаа хуралдуулж чадахгүй гацаад байсан бол харин өчигдөр/2026.09.22/эрх ашиг нь нэгдсэн ХЗДХ-ийн сайдын томилгоон дээр бүлэглэл фракц харгалзахгүй чуулгандаа суулаа.

Гэвч тэдний бойкот дахин үргэлжлэхийг МАН дахь 30-ын бүлгийнхэн онцолсон.  

Өөрөөр хэлбэл, 30,38-аараа хуваагдсан эрх баригч намын 30-ын тал буюу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдийн хүссэн тохироогоо хийж чадахгүй байгаа учраас чуулганыг үргэлжлүүлэн гацаана гэсэн үг. 

Тэдний чуулганыг гацааж байгаа шалтгнаан нь хоёр эмэгтэй гишүүнээр халхавчилсан дүртэй ч эрх ашиг, сандал суудал, ял наймаалцах гэсэн  арга гэхэд хилс болохгүй. 

Гэхдээ тэдэндтэй тохиролцоогүй, уулзаагүй гэдгээ Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал онцлов.

Харин бойкотлогчид нэмээд сөрөг хүчин АН Н.Учралын Засгийн газрын өргөн барьсан2027 оны төсвийг хууль зөрчсөн нэрээр чуулганд суухгүй байгаа нь МАН-ын 30-ын талтай тохиролцсон гэх дүр зураг харагдана.

Үүн дээр нэмээд Засгийн газарт хамтарч байгаа Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр нар ч мөн чуулгандаа суухгүй байгаа нь  МАН-ын 30-ын талтай илүү ойр байгаа гэх мэдээллийг баталгаажуулна.

Ийнхүү бойкотлогчдын тал УИХ-ын 126 гишүүний талаас илүү хувьд хүрч байгаа учраас энэ хэвээрээ чуулган хуралдахгүй, бол төсвөө баталж чадахгүй нөхцөлд хүрнэ. Хэрэв төсвөө хугацаандаа баталж чадахгүй бол Засгийн газар огцрох нөхцөл бүрдэнэ.

Гэвч Засгийн газар огцорлоо гэхэд дараагийн Засгийн газрыг байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс дараагийн Засгийн газраа байгуулж чадахгүй сар болбол УИХ тарах нөхцөл үүсэх юм... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.