Чингис хаан нисэх онгоцны буудлыг өргөтгөхийн тулд японоос нэмж 159,3 тэрбум иен буюу 915 сая долларын зээл авна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын Чингис хаан нисэх онгоцны буудлын өргөтгөлийн зээлийн гэрээний асуудлыг хэлэлцлээ. Энэхүү зээлийн гэрээгээр Чингис хаан нисэх онгоцны буудлыг өргөтгөлд зориулж Япон Улсаас 159,3 тэрбум иен буюу 915 сая долларын зээл авах юм.  

Хөшигийн хөндийн нисэх буудал ТӨХХК-ийн захирал Л.Цэнгүүнжав:

-Чингис хаан нисэх буудал 2021 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2022, 2023 оноос нислэг хэвийн болж одоогийн байдлаар ногдол ашиг, концессын төлбөр, албан татвар гэсэн гурван төрлөөр орлогоо бүрдүүлж байна. 

Албан татвараар 2021-2026 он хүртэл 175,3,

Ногдол ашиг-52 тэрбум, 

Концессын төлбөр-116,1 тэрбум нийт 343,7 тэрбумыг төвлөрүүлсэн байна. 

Одоо байгаа терминаль маань 37 мянган м2 талбайг 81,9 мянгаар нэмж, 118,9 мянган м2 талбайтай болгон нэмэгдүүлж, хаалганы тоо одоо 6 байгааг 15 болгож нэмэгдүүлнэ.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Чингис хаан нисэх буудал барих өмнөх зээл 65 тэрбум иен буюу 600 орчим сая доллар байсан бол өргөтгөлд зориулж 159,3 тэрбум иен буюу 915 сая долларын зээл авна.

Өргөтгөлийг 2027 оноос эхлээд 2034 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өргөтгөлийн хүрээнд бүртгэлийн цэг, агаарын цэгийн хүзүүвч, хоолой сайжруулах, дэд бүтэц, цэвэр бохир усны хоолой, барилгын дулааны шугамын ажлууд хийгдэх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.