Аки башёгийн 10 дахь өдрийн дараачаар Киришима Б.Лхагвасүрэнгийн аварга цолны дайралт бүтэлгүйтлээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 10 дахь өдрийн дараачаар Киришима Б.Лхагвасүрэнгийн аварга цолны дайралт бүтэлгүйтлээ. Аварга цолны төлөө хүч үзэж буй тэрээр өчигдрийн барилдаанд мөн өвдөг шороодсоноор таван унаатай болсон юм
10 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Ёкозүна Оносато есөн даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Атамифүжи, Фүжинокава нарын секиваке нар, Кинбозан нарын гурван бөх найман даваа, хоёр унаатайгаар нэхэж байна.

Аки башёгийн эхний 10 өдрийн байдлаар дээд зиндааны бөхчүүдийн даваа унааны байдал ингэж харагдаж байна.
-
Озэки Киришима (Б.Лхагвасүрэн) – 5 ялалт, 5 ялагдал
-
Ёкозүна Хоошорюү (С.Бямбасүрэн) – Бэртлийн улмаас өнжиж байгаа
-
Маэгашира Оошоүма (П.Дэлгэрбаяр) – 5 ялалт, 5 ялагдал
-
Маэгашира Роога (А.Амарсанаа) – 4 ялалт, 6 ялагдал
-
Маэгашира Асахакүрюү (Р.Жамянтогтох) – 4 ялалт, 6 ялагдал
-
Маэгашира Тамаваши (Б.Мөнх-Оргил) – 4 ялалт, 6 ялагдал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.