#Баримт_хураангуй: МАН-ын засаглалын үед АН-ын дарга О.Цогтгэрэл хамаарал бүхий компаниудаараа 54 тендер авсан баримт

АН-ын гишүүн, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц “АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-аас 54 тендер авсан” гэж өчигдөрхөн мэдэгдсэн. Үүнийг АН-ын дарга О.Цогтгэрэл үгүйсгэсэн.

 

Тэгвэл дээрх мэдээлэл хэр бодитой эсэхийг шилэн данснаас шүүж үзэхэд О.Цогтгэрэлийн шууд хамааралтай гуравхан компани МАН-ын засаглалын 2018-2025 онд 54 тендер авсан нь  tender.gov.mn-д ил байна.  

 

АН-ын дарга Цогтгэрэлийн төрсөн ах, дүүсийнх нь нэр дээр байдаг “Грийн импекс”, “Грийн дистрибьюшн” “Грийн индастри” компаниуд төрийн 16 байгууллагаас тендер авчээ. Ингэхдээ О.Цогтгэрэлийн компаниуд эмнэлэг, сургууль, цэргийн анги салбаруудын тендерүүдийг түүсээр иржээ.

Тухайлбал,

 

Грийн импекс(РД: 6121683) - ийг 2016 онд О.Цогтгэрэлийн ах дүүс болох Одонгийн Дамжин, Одонгийн Наранбат, Одонгийн Өлзийтөгс, Одонгийн Сайнжаргал, Одонгийн Цогтгэрэл, иргэн С.Бат-Өлзий, М.Сүхбаатар/хүргэн/ нартай хамтран үүсгэн байгуулсан байдаг.

Энэ компанийн авсан ганц, нэгхэн тендерийн баримтыг хүргэвэл:

2022 онд СХД-ийн цэцэрлэгүүдийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 6,6 тэрбумын тендер, 

2025 онд ЧД-ийн цэцэрлэгүүдийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 7,4 тэрбумын тендер, 

2021 онд ХСҮТ-ийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 512 сая төгрөгийн тендер,

202 онд СХД-ийн хүсний бүтээгдэхүүн нийлүүлэх 2,5 тэрбумын тендерийг авчээ. 

80055e19dd2942cb939ac5c9c2156d62929589d5e611469682d2811210ceee843e5a1a58009b445e848da63bde76d3a8626f62bf20134fd19b23d908a38c17a7Грийн дистрибьюшн ХХК (РД: 6543499) - 2020 онд Одонгийн Наранхүү, иргэн М.Сүхбаатар/нөхөр/ нар хамтран үүсгэн байгуулсан Саяан косметик ХХК нэртэй байснаа 2023-07-10 өдөр Грийн дистрибьюшн ХХК болгон өөрчилсөн.

Энэ компани нь 

Налайх дүүргийн Хангамж үйлчилгээний төвд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 180 сая, 

2019 онд ДЦС-4 дээр төрөл бүрийн будаа нийлүүлэх 46 сая, Ургамлын тос нийлүүлэх 39 сая төгрөгийн гэх мэт тендерүүдийг түүжээ. 

6f3688497cc34a53a0780f75838585118538052bfda940b29c9cb201f332c592

 

3. Грийн индастри ХХК (РД: 5429935) -г 2010 онд Одонгийн Сайнжаргал, Одонгийн Дамжин, М.Сүхбаатар/хүргэн/ нар хамтран үүсгэн байгуулсан үүсгэн байгуулсан.

       

       Энэ компани нь л гэхэд  

       2025 онд ДЦС-4 дээр ургамлын тос нийлүүлэх 70,8 сая, 

    2026 онд ДЦС-4 дээр будаа нийлүүлэх 72 сая төгрөгийн гэх мэт хэдэн арван тендрийг авчээ.  

bcb0bdebea9140228baa46687d706317a4ea8a7908a44f3ea6486b70a5d735c2

  

Энэ бол авсан тендерүүдийнх нь зөвхөн жишээ. Энэ жагсаалт хэдэн он дамжин, хэдэн арваар үргэлжилнэ.

Дээр онцолж дурдсан 3 кмпани бол О.Цогтгэрэлийн ТЭСО группээс салбарласан Грийн группын  охин компаниуд буюу О.Цогтгэрэлийн төрсөн дүү О.Наранхүү, түүний нөхөр М.Сүхбаатар нарын ерөнхий удирдлагад байдаг гэдгийг дурдах нь зүйтэй. 

 

Энэ бол АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга эрх мэдэл, албан тушаалын байдал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудад төрийн тендерийг хэрхэн авч өгдөг вэ гэдгийн тод илрэл. Харин түүний эрх мэдлээ ашиглаж буй байдлыг хууль хяналтын байгууллага шалгах эсэхигй бид тодруулж хүргэнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.