Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас "Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталлаа. Монгол Улсад 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ.
-44.5 %-ийг Нидерланд, 12.6 % нь БНХАУ, 8.2 % нь Сингапур зэрэг улс орнууд эзэлж байна. Уул уурхайн салбар хамгийн өндөр буюу 74.2 хувийг эзэлж байгаа нь төрөлжөөгүй байгааг илтгэлээ.
Тиймээс төлөвлөгөө гаргаж, цаашдаа 5 чиглэлд хөрөнгө оруулалтыг татахаар шийдвэрлэжээ.
1.Сэргээгдэх эрчим хүч
2.Дата төв, хиймэл оюун ухаан
3.Нэмүү өртөг шингэсэн уул уурхай
4.Хөдөө аж ахуй
5.Аялал жуулчлал
-Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулийн хүрээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах "Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг" үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.