Олимпын хөдөлгөөнөөр дамжуулан Монгол соёлыг сурталчиллаа

Олимпын хөдөлгөөнөөр дамжуулан Монгол соёлыг сурталчиллаа
 
Айчи–Нагояа 2026 Азийн наадмын хүрээнд Япон Улсын Нагояа хотын төвд байрлах Хисаяа-Одори цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж буй албан ёсны олон нийтэд зориулсан “ONE ASIA WORLD” хөтөлбөрийн есдүгээр сарын 21-22-ны өдрийн үйл ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган, Дэд ерөнхийлөгч Г.Гантулга нар оролцож, Монголын түүх, соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын зочид төлөөлөгчдөд сурталчлав.
May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text
Монгол улсын газар нутаг, хүн ам, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг танилцуулж, Азийн наадамд хүрэлцэн ирсэн олон улсын зочид, спорт сонирхогчидтой соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх танилцуулгын онцлох хэсэг нь
Монгол Улсын Төрийн дууллыг тайзан дээр эгшиглүүлж, үзэгчдэд зааж сурган олон улсын зочдын хамт дуулсан нь харилцан хүндлэл, соёлын солилцоог бэлгэдсэн онцгой мөч болсон юм.
May be an image of one or more people, crowd and text
May be an image of one or more people, crowd and text
 
“ONE ASIA WORLD” хөтөлбөрөөр дамжуулан Азийн 45 орны соёлын өв, онцлогийг танилцуулж, наадмын уур амьсгал, үнэт зүйлсийг тэмцээний талбайгаас хотын төвд хүргэж буйгаараа онцлог юм.
May be an image of one or more people and text
May be an image of one or more people and text
 
Монголын Үндэсний Олимпын Хороо нь баг тамирчдаа олимпын болон тив, дэлхийн хэмжээний спортын наадамд оролцуулахын зэрэгцээ олимпын хөдөлгөөний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, соёл, үндэсний өв уламжлалыг олон улсад сурталчлах чиглэлээр тогтмол ажиллаж байна.
 
Спортын томоохон наадмууд нь улс орнуудын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхээс гадна үндэсний соёл, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах чухал боломж болохыг энэхүү арга хэмжээ дахин батлан харууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.